top banner
Шуурхай мэдээ

НЭМГ энэ онд хийх ажлын зөвлөмжийг эмнэлгийн удирдлагуудад хүргүүлэв


2018-01-12 16:23:24
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр болов.

Тус хурлаар дамжуулан НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсээс 2017 оны үндсэн үзүүлэлт болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаарх зөвлөмжийг эмнэлгийн удирдлагуудад өгсөн бөгөөд томуу, томуу төст өвчний үед нийслэлийн зургаан дүүргийн хүүхдийн эмнэлэг, амбулаторийн тусламж, үйлчилгээнд хийсэн хяналтын дүнг танилцууллаа.

Энэ үеэр Нийгмийн эрүүл мэндийн хэлтсээс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн явцын байдлыг танилцуулахын сацуу мал, амьтны галзуугийн өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг эрчимжүүлэн ажиллах талаар харьяа эрүүл мэндийн байгууллагын дарга нарт сануулсан байна.

Ээлжит хурлын төгсгөлд 2018 оны хөрөнгө оруулалтын ажлын талаарх төлөвлөгөөг танилцуулж, бэлтгэл ажлыг хангуулах тухай болон харьяа байгууллагын хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтнуудад хүргэх санамж, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах зэрэг олон талын мэдээллийг хүргэжээ.

Д.Өлзий

Монгол брэнд