top banner

ИТХ-ын дарга Үндсэн хууль баталсан өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ


2018-01-12 17:07:21
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан маргааш тохиох ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдрийг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн ард иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр мэндчилгээндээ, "1992 оны шинэ Үндсэн хууль нь улс оронд ардчилсан шинэ нийгэм байгуулах ардчилсан хөгжлийн эрх зүйн суурь харилцааны үндсийг тавьсан, хүн амаа анги давхарга, үзэл бодлоор нь ялгаварлахгүй, хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг жам ёсыг баримталсан хууль болсон юм. Уг хуулийг засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, улс төрийн бүх нам, бүлгийн төлөөлөл бүхий 420 гаруй депутатууд 70 гаруй хоног хуралдаж, үг үсэг нэг бүрээр нь дахин дахин хэлэлцэн баталсан учир Монголын бүх ард түмний оюун санаа, хүсэл эрмэлзлэлийг шингээсэн ард түмний хууль, манай орны хөгжлийн суурь хууль, эх хууль гэж эрдэмтэн мэргэд, олон түмэн зүй ёсоор үнэлдэг юм.

Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе" хэмээжээ.


Ө.Нурболат

Монгол брэнд