top banner
Шуурхай мэдээ

Үндсэн хуульд батлахад Баянхонгороос 21 төлөөлөгч оролцож байжээ


2018-01-12 17:28:04
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Ардын Их Хурал ардчилсан шинэ Үндсэн хууль хэлэлцэн баталж, мөн энэ өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргажээ. Түүхэн энэ өдрийг Монголчууд 26 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд өнөөдөр Баянхонгор аймгийн удирдлагууд, иргэд, хөдөлмөрчид Тусгаар тогтнолын баганат хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
Тухайн үеийн Ардын Их Хуралд 2000 гаруй хүн өрсөлдөж, 430 депутат сонгогдож байсан бөгөөд дийлэнх нь сум нэгдлийн дарга нар байжээ. Баянхонгор аймгаас нийт 21 төлөөлөгч оролцсоноос өдгөө 10 нь амьд сэрүүн байгаа бөгөөд дөрөв нь нутаг орондоо оршин сууж байна. Үндсэн хууль батлахад төлөөлөгчөөр оролцсон хүмүүстээ аймгийн ИТХ-аас "Шаргалжуут рашаан сувилал"-д сувилуулж, амрах эрхийг бичгийг мөн өдөр гардуулав. 
Сонирхуулахад, 430 депутатаас ес нь эмэгтэй байсан бөгөөд их эмч, сэтгүүлч, малчин, нийтийн хоолны мэргэжилтэн бүсгүйчүүл байжээ. Хэдийгээр цөөхөн бүсгүй хүн байсан ч Үндсэн хуулийн өөрчлөлтөд эмэгтэйчүүдийн дуу хоолой, үзэл санааг тусгахад тэдний үүрэг оролцоо өндөр байсныг өдгөө дурсдаг билээ.                                                                                                                                                Б.Мөнхзул

Монгол брэнд