top banner

Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдтэй уулзана


2018-01-13 08:40:35
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 14-ны 13.00 цагт МҮЭСТО-нд Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзах болжээ.

Уулзалтаар Монгол Улсын нийгэм, эдийн засаг, агаарын бохирдлын талаар иргэдэд мэдээлэл өгөх аж. Мөн дээрх асуудлуудыг шийдвэрлэх боломж, гарц гаргалгааны талаар иргэдийн санал, хүсэлтийг сонсохоор төлөвлөсөн байна. Энэхүү уулзалт нь нийгмийн өмнө тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг шийдвэр гаргагчдад хүргэх зорилготой юм.

Ч.Ариунболд

Монгол брэнд