top banner

Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан боллоо


2018-01-14 20:09:05
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ оны нэгдүгээр сарын 14-нд Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан Сайншанд хотноо боллоо.
Хүчит бөхийн барилдаанд Дорноговь аймгийн харьяат аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон нийт 32 бөх уран мэх, авхаалж самбаагаа сорин  барилдсанаас Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат аймгийн начин Б.Бат-Эрдэнэ түрүүлж, Хөвсгөл сумын харьяат аймгийн арслан Б.Батзориг үзүүрлэлээ.
Их шөвгийн дөрөвт Айраг сумын харьяат аймгийн харцага М.Жаргалсайхан, Сайхандулаан сумын харьяат сумын заан Б.Түвшинтулга нар шалгарав. Энэхүү барилдааныг Дорноговь аймгийн ИТХ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм.
Х.Эрдэнэбулган

Сурталчилгаа
Монгол брэнд