top banner

Дунд сургууль руу хутгатай этгээдүүд халджээ


2018-01-15 15:46:28
Зураг
УФА. /РИА Новости/. ОХУ-ын Пермь хотын нэгэн дунд сургууль руу нүүрэндээ баг зүүсэн үл таних 2 этгээд халдаж, найман сурагч, нэг багшийг хутгалан шархдуулсан талаар Пермийн хязгаарын аюулгүй байдлын яамны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Елена Дубинина мэдэгджээ.

Хэрэг орон нутгийн цагаар 10:19 цагт болсон байна. Халдлагад өртөн хохирсон 1 багш болон 16 настай 1 сурагчийн биеийн байдал тун хүнд байгаа гэнэ. Цагдаа нар сэжигтнүүдийг баривчилсан бөгөөд одоогоор хэргийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж. Түүнчлэн энэ хэргийн дараа тус сургуулийн байрнаас 750 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. 
Э. Аянзаяа 

Сурталчилгаа
Монгол брэнд