top banner

Монгол Улсын хүн ам 1.9 хувиар өсчээ


2018-01-16 15:29:06
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улсын хүн ам өнгөрсөн оны гүйцэтгэлээр  3.2 сая болж, өмнөх оноос 59.8 мянган хүнээр нэмэгджээ. 

Тодруулбал  хүн ам 1.9 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. Улсын хэмжээнд 2017 онд 75 734 хүүхэд төрсний  98.1 хувь нь Монгол Улсад,  1.9 хувь нь гадаадад төржээ.

1000 хүнд ногдох төрөлт өмнөх оноос 1.6 пункт, нас баралт 0.2 пункт, хүн амын цэвэр өсөлт 1.4 пунктээр тус тус буурсан байна. Төрөлт  Баян-Өлгий, Ховд, Орхон, Увс, Дорнод, Говьсүмбэр аймагт болон Улаанбаатар хотод улсын дунджаас 0.4-4.0 пунктээр дээгүүр, бусад аймагт 0.6-10.9 пунктээр доогуур байна .Харин нас баралт Хөвсгөл, Булган, Дорнод, Дархан-Уул, Говьсүмбэр, Сүхбаатар, Увс, Өвөрхангай, Завхан, Дундговь, Баянхонгор, Говь-Алтай аймагт улсын дунджаас дээгүүр байгаа бол Дорноговь аймагт ижил түвшинд, Улаанбаатар хот болон бусад аймагт 0.1-0.6 пунктээр доогуур гарчээ.

Монгол брэнд