top banner

Хөрөнгийн бирж 29 компанийн 249 042 ширхэг хувьцаа арилжив


2018-01-16 17:35:14
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн  249 042 ширхэг хувьцаа арилжсанаас 12  компанийн хувьцааны ханш өслөө.

Ингэснээр 13  компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байв. Үүнээс "Гонир" /GNR/ 15 хувь болон "Азык" /ALD/ +14.99 хувь компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хишиг уул" /HSX/-14.12 хувь болон Атар-Өргөө (ATR-9.59%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 43 106 ширхэг үнэт цаас  4 сая 214 042 560  төгрөгөөр арилжсан бол багцын арилжаагаар 96 226 ширхэг үнэт цаас  9 тэрбум 524 сая 599 170 төгрөгөөр арилжсан байна.

Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 20 ширхэг үнэт цаасыг  хоёр сая төгрөгөөр арилжив.

Мөн өдөр "MSE ALL" индекс 1,155.92 нэгж болж 0.01 хувиар өсчээ. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 дарж үзнэ үү. 

Сурталчилгаа
Монгол брэнд