top banner

Баруун 4 зам, Зурагт орчимд агаарын чанарын индекс 414-477 байна


2018-01-17 09:13:16
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг 11 цэгээс ирүүлсэн мэдээгээр өнөөдөр Баруун 4 зам, Зурагт орчимд агаарын бохирдол хамгийн их буюу  414-477 байна.

Харин бусад хэсэгт 149-278 буюу дунд зэргийн бохирдолтой байгаа юм. Агаарын чанарын индекс 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм. Харин ДЭМБ-ын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг аж.

Ч.Ариунболд

Монгол брэнд