НҮБ-ын тэргүүн: АНУ-Хятадын харилцаа "маш чухал"

Дэлхийн мэдээ | Улс төр
dorjkhand@montsame.mn
2018-01-17 14:36:02
НҮБ. /Шиньхуа/. АНУ болон БНХАУ-ын харилцаа “маш чухал” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлснийг “Шиньхуа” агентлаг уламжлав.

Мягмар гарагт буюу өчигдөр болсон НҮБ-ын ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр нэгэн сэтгүүлч тус хоёр улсын харилцааны талаар асуухад НҮБ-ын тэргүүн “Олон улсын тавцанд Хятад улсын нөлөө өргөжин тэлж байгаа нь сайн хэрэг. Энэ том гүрэн болон АНУ хоорондоо найрсаг сайн харилцаатай байх нь маш чухал” гэжээ.
 
А.Гутерриш цааш нь ярихдаа “АНУ болон ОХУ, ОХУ ба Хятад улс болон бусад улс орнууд ч сайн харилцаатай байх нь дэлхий нийтийн хувьд маш чухал” гэсэн байна.
 
Мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрх тэгш бус байдлыг арилгах зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд улс орон бүрийн оролцоо ихээхэн чухал болохыг тэрбээр цохон тэмдэглэжээ.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ