Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын захидлыг гардуулав

Монголын мэдээ | Улс төр
mn_tuul@montsame.mn
2018-01-17 15:08:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Мандахбилэг Берлин хотноо ХБНГУ-ын ГХЯ-ны Ази, Номхон Далайн газрын дэд захирал, Элчин сайд хатагтай П.Зигмундтэй энэ сарын 16-нд тус улсын ГХЯ-нд уулзаж ярилцав.

Тэрбээр энэ үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд З.Габриельд илгээсэн захидлыг гардуулсан юм. Мөн Монгол Улсыг Европын Холбооны “татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-аас гарахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Холбоотой мэдээ