top banner

Бизнесийн шинэ санаачилгад 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгоно


2018-01-18 09:57:04
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Startup Weekend” арга хэмжээг ирэх сарын 02-04-нд зохион байгуулах болжээ.

Шинэ санал санаачлагаа бизнес болгон өргөжүүлэх боломжийг 15-34 насны залууст олгох зорилго бүхий энэхүү арга хэмжээнд оролцох хүсэлтэй иргэдийг энэ сарын 28-ныг дуустал https://goo.gl/form/MB6xgwHEfs8atDg1 цахим хуудсаар бүртгэж байна. Арга хэмжээнд оролцсон иргэдээс шинэ, уламжлалт бус, өвөрмөц санаа гаргасан, ур чадвартай нэг хүнийг тодруулж, 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгох юм.

Ч.Ариунболд

Сурталчилгаа
Монгол брэнд