top banner

Шинэ Дели хотын бүх улсын сургуульд хяналтын камер суурилуулна


2018-01-18 10:51:53
Зураг
ШИНЭ ДЕЛИ. /Би-Би-Си/. Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хот дахь улсын сургуулиудын сурагчдын эцэг эхчүүд хүүхдүүдээ ангидаа юу хийж байгааг удахгүй гар утасны аппликейшн ашиглан хяналтын камераар харах боломжтой болох нь гэж “Би-Би-Си” телевиз мэдээлэв.

Дели хотын дарга Арвинд Кежривал өчигдөр мэдэгдэл хийхдээ “Гурван сарын дотор нийслэл хот дахь улсын бүх сургуулийн гадна болон дотор хяналтын камер суурилуулна. Ингэснээр сургуулиуд илүү ил тод, хариуцлагатай болно гэж найдаж байна” гэжээ. Энэ нь сурагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс авч буй арга хэмжээнүүдийн нэг гэнэ.

Шинэ Дели хотоос 32 км зайтай орших Гургаон хотын Ряны олон улсын сургуулийн ариун цэврийн өрөөнд нэг хүүгийн хоолойг хэрчсэн хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарсан аж. Үүнээс ердөө хэдхэн хоногийн дараа Шинэ Дели хотын зүүн хэсэгт орших нэгэн сургуульд таван настай охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэрэг гарсан байна.

Г.Доржханд

Сурталчилгаа
Монгол брэнд