top banner

Д.Трамп: Умард Солонгостой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд Орос огт туслахгүй байна


2018-01-18 11:20:08
Зураг
МОСКВА. /РИА Новости/. Умард Солонгостой холбоотой асуудлыг зохицуулахад Орос улс огт туслахгүй байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Ройтерс” агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
 
Тэрбээр хэлэхдээ “Умард Солонгос НҮБ-ын хориг арга хэмжээнээс зайлсхийхэд нь Орос дэмжлэг үзүүлж байна. Түүнчлэн тэд Хятадын бидэнд үзүүлэх дэмжлэгийг нурааж байна. Оросын Ерөнхийлөгч В.Путин Умард Солонгостой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд их зүйлийг хийж чадна. Гэсэн хэдий ч ОХУ болон АНУ-ын харилцаа доод түвшинд байгаа нь энэ асуудлыг шийдвэрлэхэд гойд нөлөө үзүүлэхгүй байгаа юм” гэжээ. 
 
Э. Аянзаяа 

Монгол брэнд