Курдуудад зэвсэг нийлүүлэхийг цаашид тэвчиж чадахгүй гэв

Дэлхийн мэдээ | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-18 11:51:18
АНКАРА. /ТАСС/. АНУ Сири дэх курдуудад АНУ-ын эрх баригчид зэвсэг нийлүүлэхийг Турк улс цаашид тэвчиж чадахгүй нь гэж тус улсын засгийн газрын шадар сайд Бекир Боздаг мэдэгджээ.
 
Тэрбээр хэлэхдээ “Турк юу хүсч байгаагаа тодорхой ойлгуулсан. Харин та нар өөр нэг террорист байгууллагатай хамтран “Лалын улс” террорист бүлэглэлтэй тэмцэхийг илүүд үзлээ. Цэргийн тусламжаа зогсоох шаардлагатайг бид олон удаа сануулсан. Үүгээр Туркийн тэвчээр барагдлаа” гэжээ.  

Түүнчлэн Б.Боздаг агаарын байг устгах чадвартай зэвсгийг Сирийн курдуудад нийлүүлж байгаад АНУ-ыг буруутгажээ. 

Сири-Туркийн хилийг хамгаалах зорилгоор АНУ тэргүүтэй терроризмтай тэмцэх олон улсын эвсэл “Сирийн ардчилсан хүчнийхэн” эвслийн отрядуудыг бэлтгэх, сургалт явуулахаар төлөвлөж байгааг “галаар наадсан тоглоом” гэж үзэж байгаагаа өмнө нь Б.Боздаг мэдэгдэж байсан юм. 
 Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ