Хятадын мафижсан бүлгийн эсрэг ажиллагаа явуулжээ

Дэлхийн мэдээ | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-18 17:16:47
РОМ. /РИА Новости/. Италийн цагдаа нар Франц болон Испанийн цагдаа нартай хамтран европын хэд хэдэн хотуудад гудамжны худалдааг хянадаг Хятадын мафижсан бүлгийн эсрэг ажиллагаа явуулжээ.
 
“Хятадын ачааны тэрэг” хэмээх тусгай ажиллагаанд ойролцоогоор 130 цагдаагийн ажилтан оролцсон байна. Италийн Ром, Флоренц, Милан, Падуй зэрэг томоохон хотоос гадна хөрш Испани, Франц улсад нийт 33 хүнийг баривчилжээ.

“2011 оноос явуулж эхэлсэн уг мөрдөн шалгах ажиллагаа нь  гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаанаас ашиг олох зорилгоор Хятадаас орж ирсэн бараа бүтээгдэхүүнүүдийн тээвэрлэлт болон Европ даяар гудамжны худалдаанд ноёрхлоо тогтоосон гэмт бүлэглэлийг илрүүлэх боломж олгосон юм” гэж Италийн цагдаагийн албанаас мэдэгдсэн байна. 
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ