top banner

Хөрөнгийн бирж 29 компанийн 136 423 ширхэг хувьцаа арилжив


2018-01-18 17:49:59
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн  136 423 ширхэг хувьцаа арилжсанаас 15 компанийн хувьцааны ханш өсчээ.

Ингэснээр  11  компанийн хувьцааны ханш буурсан бол 3  компанийн ханш тогтвортой байв. Үүнээс "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" /JLT/+15 хувь болон "Эрдэнэт авто зам" /EAZ/+12.94 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байв. Харин "Жуулчин говь" /JGV/-14.91 хувь болон "Монголын цахилгаан холбоо" /MCH/-8.75 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 130 ширхэг үнэт цаас  12 сая 987 мянган  төгрөгөөр арилжсан байна.

Мөн өдөр "MSE ALL" индекс 1,173.86 нэгж болж 1.12 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2.5 их наяд төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарж үзнэ үү. 

Сурталчилгаа
Монгол брэнд