Эрэн сурвалжлагдсан этгээдүүдийг баривчилжээ

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2018-01-18 17:59:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид бүлэг хулгайчдыг илрүүлэх явцдаа эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ. Өдрийн цагаар бага насны хүүхдүүдийг айлган сүрдүүлэн, зодож гэмтээн эд зүйлүүдийг нь дээрэмддэг  этгээдийн зарим нэгийг эрэн хайж байсан юм. Хулгайлж байхдаа баригдсан 20 настай А, 21 настай Х, 19 настай Б нар одоогоор 12 удаагийн дээрмийн үйлдэл хийснийг тогтоон шалгаж байна.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ