Казахстанд автобус шатсаны улмаас 52 хүн амиа алджээ

Дэлхийн мэдээ
dorjkhand@montsame.mn
2018-01-18 21:13:27
АСТАНА. /КАЗИНФОРМ/. Узбекистанаас Орос руу явж байсан автобус өнөө өглөө Казахстан улсын нутаг дэвсгэрт шатсаны улмаас 52 узбек хүн амиа алдсан тухай Казахстаны ДХЯ мэдэгдлээ гэж “КАЗИНФОРМ” агентлаг мэдээлэв.
 
Унгарт үйлдвэрлэгдсэн “Икарус” загварын автобусанд хоёр жолооч, 55 зорчигч сууж явсан аж. Шатаж буй автобуснаас зугтан гарч чадсан таван хүн, тэдний дотор хоёр жолоочийг эмнэлэгт хүргэсэн байна.
 
Уг хэрэг орон нутгийн цагаар өнөө өглөөний 10:30 цагийн үед болсон байна. Чухам юуны улмаас автобус галд автсан нь хараахан тодорхойгүй байна.

Казахстан болон Узбекистаны холбогдох албаны хүмүүс энэ хэргийг шалгаж эхэлжээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ