top banner

Д.Трампт "алтан суултуур" санал болгожээ


2018-01-29 11:59:29
Зураг
НЬЮ-ЙОРК. /АП/. Нью-Йорк хотын нэгэн музейн эрхлэгч  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт уран зургийн оронд “хатуу алтан суултуур” санал болгожээ.

“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, Ван Гогийн “Цаст байгаль” уран зургийг түр зээлдүүлэхийг  Нью-Йоркийн Гуггенхаймын музейн эрхлэгчээс АНУ-ын Ерөнийхийлөгч Д. Трамп хүссэн аж. Харин уг уран зургийг Испанид болж буй үзэсгэлэнд тавьж байгаа тул “алтан суултуур”-ыг музейн эрхлэгч түүнд санал болгосон гэнэ.

Энэ алтан суултуур нь “Америк” гэсэн нэртэй бөгөөд үүнийг Италийн нэгэн уран бүтээлч АНУ дахь баян ядуугийн ялгааг харуулах зорилгоор урлаж байжээ. Алтан суултуурыг өнгөрсөн оны намрыг хүртэл нэг жилийн хугацаанд тус музейд үзмэрээр тавьсан аж. Үүнийг Цагаан ордон авсан эсэх нь тодорхойгүй байна.

Гэхдээ Д.Трамп нь алтан эдлэл, алтлаг өнгөнд дуртай нэгэн гэнэ. Тэрбээр Цагаан ордны Зууван танхимд зориулан алтан шаргал өнгөтэй хөшиг хүртэл хийлгэсэн аж.
Г.Доржханд
 

Сурталчилгаа
Монгол брэнд