top banner

Англиас монгол руу орчуулах нь: Далайд гарцгүй Азийн Монгол руу өнгийхөд


2018-01-30 18:32:01
Зураг
Орчуулга, маркетинг ба бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгөх үйлчилгээ явуулдаг, Вашингтон хотод төвтэй "lingualinx" компанийн цахим хуудаст "Англиас монгол руу орчуулах нь: Далайд гарцгүй Азийн Монгол руу өнгийхөд" гэсэн гарчигтай нийтлэл гарсан байна. Үүнийг орчуулан хүргэж байна.

ВАШИНГТОН. /lingualinx.com/. Монгол гэхээр л бидний санаанд хамгийн түрүүнд Чингис хаан, Их Монгол Улсын түүх буудаг. Өнөөдрийн Монгол бол дэлхийн далайд гарцгүй хоёр дахь том улс бөгөөд гурван сая гаруй хүн амтай.

Монголын албаны ёсны хэл нь монгол хэл. Тус улсын ард иргэд бараг бүгдээрээ монгол хэлээр ярьж, Оростой адил кирилл үсгээр бичдэг. Монгол нь Оростой 3485 км газар нутгаар хиллэдэг. Монгол хэл нь мөн Хятадын хойд нутгийн Өвөр Монголын ӨЗО-ны албан ёсны хэл.  Өвөр монголчууд уйгаржин монгол бичгээрээ бичдэг.

Англиас монгол руу орчуулахад Монгол, Өвөр Монголын алинд нь асуудал тулгарах бол?

Монгол нь зах зээлийн эдийн засагтай, харьцангуй залуу ардчилалтай улс. Тус улс 1990 онд зах зээлийн эдийн засаг, ардчилсан тогтолцоонд шилжсэн. Уул уурхайн салбар бол Монголын эдийн засгийн гол хөдөлгүүр.  Тиймээс тус улсад уул уурхайн салбарыг тойрсон орчуулгын ажил эрэлт ихтэй байдаг. Монголын хүн амын тал хувь нь нийслэл хотдоо амьдардаг. 1990 оны сүүлчээс монголчууд хот бараадах болсон.  Улаанбаатараас хойш олон орд уурхай байдаг.

Харин монголоор бичихдээ уйгаржин монгол бичгээр бичдэг Өвөр Монголын тухайд уул уурхайн салбар ялгаагүй л эдийн засгийнх нь нэгэн томоохон хэсэг.  Тэгэхээр англиас монгол руу орчуулахад энэ хоёрын алинд нь бэрхшээл тулгарах бол?

Хэдийгээр Монгол орон далайд гарцгүй хэдий ч монголчууд дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байна. Хятадын Өвөр Монголд олон монгол хүн аж төрж байна. Өмнөд Солонгост мөн монголчууд олноороо ажиллаж, амьдарч байна. АНУ-ын Хүн амын тооллогын мэдээнд дурдсанаар, ойролцоогоор 25 мянга орчим монгол хүн АНУ-д амьдарч байгаагийн олонхи нь Лос-Анжелес, Денвер, Чикаго, Арлингтон болон Сан-Франциско хотод байна. Тэдний олонхи нь 1990-ээс 2000-аад оны үед АНУ руу цагаачилсан хүмүүс.

Монголын эдийн засаг болоод хотжилт цаашид улам бүр өргөжин тэлэх төлөвтэй байна. Үүнийг дагаад Англи хэлний эрэлт хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэхээр байна.

Хэрвээ та Зүүн Азийн энэ оронд эсвэл дэлхийн өөр хэсэгт амьдарч буй монголчуудтай бизнесийн харилцаа тогтоох шаардлага гарвал яаж ойлголцох вэ гэж санаа зоволтгүй. 

http://lingualinx.com/blog/translating-english-to-mongolian/

Г.Доржханд
 
 

Монгол брэнд