Орос-Монголын эрчим хүчний шугам сүлжээ байгуулах төслийн бэлтгэлийг Оросын компани базааж эхэлжээ

Дэлхийн мэдээ | Дэлхийд бидний тухай
dorjkhand@montsame.mn
2018-02-02 17:50:24
МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын цахилгаан эрчим хүчний “Россети” компанийн охин компани буюу “Эрчим хүчний нэгдсэн системийн холбооны сүлжээ” компани нь Орос-Монголын эрчим хүчний шугам сүлжээ байгуулахаар техник, эдийн засгийн үндэслэлийн урьдчилсан судалгааг хийх бэлтгэл ажлыг базааж эхэлжээ.
 
Судалгааны дүнг 2018 оны хоёрдугаар улиралд танилцуулж, авч хэлэлцэхээр төлөвлөж байна гэж “Россети” компанийн Хэвлэл мэдээллийн алба пүрэв гарагт “ТАСС” агентлагт мэдэгдсэн байна.
 
Монгол, ОХУ-ыг холбосон 500 кВт хүчин чадал бүхий эрчим хүчний шугам сүлжээ бий болгох төсөл хэрэгжүүлэх саналыг “Россети” компани өнгөрсөн онд Монголд тавьсан юм. Энэ төслийг сонирхож, хэрэгжүүлэхийг хүсэж буйгаа Монголын тал өнгөрсөн сард илэрхийлжээ.
 
 Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Орос болон Монголын хувьд одоогоор цахилгаан эрчим хүчний хомсдын асуудалтай буй газруудаа өндөр чанартай цахилгаан эрчим хүчээр хангах, Сэлэнгэ мөрөнд УЦС барьснаар байгаль орчинд учрах сөрөг нөлөөг бууруулах, Монголын эрчим хүчний сүлжээг хөгжүүлэх зардлыг бууруулах боломжтой.
 
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв, дэлхийн хамгийн том бөгөөд гүн цэнгэг устай нуур гэгддэг Байгалд цутгадаг Сэлэнгэ мөрний сав газарт Монгол Улс УЦС барихаар төлөвлөж буйд ихээхэн сэтгэл түгшиж буйгаа Оросын холбогдох албаны хүмүүс удаа дараалан илэрхийлж байсан билээ. УЦС барих төлөвлөгөөнд тусгаснаар, Монгол Улс гурван далан барихаар төлөвлөж байгаагийн нэгийг нь нийт усныхаа бараг 80 хувийг Байгал нуурт цутгадаг Сэлэнгэ мөрөнд, үлдсэн хоёрыг нь Эгийн гол болон Орхон гол барих гэж байгаа юм.

http://tass.com/economy/988186

Г.Доржханд
 
 
Холбоотой мэдээ