Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөгөөр 125 дугаарт жагсав

Дэлхийн мэдээ | Дэлхийд бидний тухай
dorjkhand@montsame.mn
2018-02-03 12:29:04
ВАШИНГТОН. /Heritage foundation/. АНУ-ын нийслэл Вашингтон хотод төвтэй “Heritage foundation” судалгааны байгууллагаас гаргасан, дэлхийн 180 улс орон болон засаг захиргааны тусгай бүсийг хамруулсан “Эдийн засгийн эрх чөлөөний индекс-2018”-т Монгол Улс 100 онооноос 55.7 оноос авснаар 125 дугаар байрт жагссан байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс нь эдийн засгийн хувьд “бараг эрх чөлөөгүй” орнуудын ангилалд багтжээ.
 
“Heritage foundation” байгууллага нь 1995 оноос хойш дэлхийн улс орнуудын эдийн засгийн байдлыг хууль ёсыг удирдлага болгодог байдал, засгийн газрын данхайлт буюу төсвийн тэлэлт, тогтмол үр ашиг болон нээлттэй зах зээл гэсэн үндсэн дөрвөн шалгуураар үнэлж, эдийн засгийн эрх чөлөөгөөр нь “бүрэн эрх чөлөөтэй” /80-100 оноо/, харьцангуй эрх чөлөөтэй /70-79.9 оноо/, “дундаж эрх чөлөөтэй” /60-69.9 оноо/, “бараг эрх чөлөөгүй” /50-59.9 оноо/ болон “бүрэн эрх чөлөөгүй” /0-49,9 оноо/ гэсэн таван ангилалд хуваасаар иржээ.

Монгол Улсын хувьд мөнгөний эрх чөлөө, төсвийн сахилга бат зэрэг үзүүлэлт ялимгүй сайжирснаар эдийн засгийн эрх чөлөөгөөр  55.7 оноо авсан  байна. Энэ нь өмнөх оныхоос 0.9 оноогоор ахисан үзүүлэлт гэнэ. Монгол Улс нь уг судалгаанд хамрагдсан Ази-Номхон далайн бүс нутгийн 43 улс дотроос эдийн засгийн эрх чөлөөгөөрөө 27 дугаарт бичигдсэн байна.
 
“Эдийн засгийн хувьд бүрэн эрх чөлөөтэй” ангилалд  багтсан улс орнууд ба засаг захиргааны тусгай бүс

1.    Хонконг /90.2 оноо. Өмнөх оныхоос 0.4 оноогоор ахисан/

2.    Сингапур /88.8 оноо. Өмнөх оныхоос 0.2 оноогоор ахисан/

3.    Шинэ Зеланд /84.2 оноо. Өмнөх оныхоос 0.5 оноогоор ахисан/

4.    Швейцарь /81.7 оноо. Өмнөх оныхоос 0.2 оноогоор ахисан/

5.    Австрали /80.9 оноо. Өмнөх оныхоос 0.1 оноогоор буурсан/

6.    Ирланд /80.4 оноов Өмнөх оныхоос 3.7 оноогоор ахисан/
 
“Эдийн засгийн хувьд бүрэн эрх чөлөөгүй” ангилалд сүүлээсээ 10-т бичигдсэн улс орнууд
 
1.    Жибути /45.1 оноо. Өмнөх оныхоос 1.6 оноогоор буурсан/

2.    Алжир /44.7 оноо. Өмнөх оныхоос 1.8 оноогоор буурсан/

3.    Боливи /44.1 оноо. Өмнөх оныхоос 3.6 оноогоор буурсан/

4.    Зимбабве /44 оноо. Өмнөх оныхоос өөрчлөгдөөгүй/

5.    Экваторын Гвиней /42 оноо. Өмнөх оныхоос 3.0 оноогоор буурсан /

6.    Эритрей /41.7 оноо. Өмнөх оныхоос 0.5 оноогоор буурсан/

7.    Бүгд Найрамдах Конго Улс /38.9 оноо. Өмнөх оныхоос 1.1 оноогоор буурсан /

8.    Куба /31.9 оноо. Өмнөх оныхоос 2 оноогоор буурсан /

9.    Венесуэл /25.2 оноо. Өмнөх оныхоос 1.8 оноогоор буурсан /

10. Умард Солонгос /5.8 оноо. Өмнөх оныхоос 0.9 оноогоор ахисан/

https://www.heritage.org/index/ranking

Г.Доржханд
 
Холбоотой мэдээ