Хойд туйлын мөс хайлснаар цагаан баавгайнууд өлсгөлөнд нэрвэгдэж байна

Дэлхийн мэдээ | Шинжлэх ухаан
184@montsame.mn
2018-02-05 10:47:35
ВАШИНГТОН./Синхьхуа/. Цаг агаарын өөрчлөлтийн улмаас хойд туйлын мөс хайлуулж байгаа нь цагаан баавгайнуудыг хоол тэжээлийн асар их гачаалд оруулж, эдгээр амьтанд өмнө нь төсөөлж байснаас илүү их хоол тэжээл шаардагдаж байна гэж АНУ-ын судлаачид пүрэв гаригт мэдэгдсэнийг “ Синьхуа”  агентлаг уламжлав.

“Шинжлэх ухаан” сэтгүүлд нийтлэгдсэн сүүлийн үеийн судалгааны тооцоогоор эдгээр ховор амьтны энерги зарцуулалт нь өмнөх судалгааны дүнтэй харьцуулбал 1.6 дахин их болсон байна.

Калифорни муж улсын их сургуулийн судлаач Антони Пагано-гийн үзэж байгаагаар “цагаан баавгайнуудад агнах олон тооны далайн хав хэрэгтэй” ажээ.

Цагаан баавгайнууд зөвхөн далайн хаваас л гол шим тэжээлээ авдаг бөгөөд ихэвчлэн далайн мөсний гадаргуу дээр тэднийг агнаж  чаддаг, харин хойд туйлын далайн мөсний хэмжээ 10 жил тутамд 14 хувиар багасч байгаа нь баавгайнуудын идэш хомсдоход хүргэж байгаа юм.
 
                                                                                                                                                 Н.Мишээл
Холбоотой мэдээ