"Алтан төлийн эзэн"-ээр дөрвөн малчин шалгарав

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2018-02-08 14:42:53
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монголын үндэсний радиогийн “Таван-эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал “Алтан төлийн эзэд”-ээр Өвөрхангай аймгаас дөрвөн малчин шалгарлаа. Тодруулбал Баян-Өндөр сумын малчин Ж.Дүнгээ "Алтан тугал", Сант сумын малчин Ч.Болоож "Алтан хурга", Баянгол сумын малчин Л.Алтангэрэл "Алтан ботго", Гучин-Ус сумын малчин н.Мөнхжаргал "Алтан ишиг" -ний эзэн болжээ.
Тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авсан, нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхаарсан, малчдыг ажлын байраар хангасан, малынхаа ашиг шимийг боловсруулж зах зээлд гарган өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ болохуйц ажилласан, малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын ажиллагаанд санаачилгатай ажилласан зэргийг нь харгалзан ХХААХҮЯ-ны санал болгосноор "Алтан төл”-ийн эздийг тодруулдаг бөгөөд Монголын радио
1961 оноос хойш тасралтгүй 47 дахь жилдээ зохион байгуулж байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ