"Хийморийн овоо"-нд хадаг уяхгүй байхыг уриалав

Монголын мэдээ | Байгаль орчин
ariunzaya@montsame.mn
2018-02-09 15:14:03
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Сар шинэ болохтой холбогдуулан Богдхан уулын дархан цаазат газрын захиргааны байгаль хамгаалагчид, Гандан тэгчинлэн хийдийн лам хуваргууд хийморийн овоог цэвэрлэсэн байна.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч С.Батбаатар, "Хийморийн овооны хогны 80 орчим хувь нь хадаг, дарцаг байв. Монгол Улсын жилийн хадагны хэрэгцээ 2 тэрбум төгрөг бөгөөд үүнийг импортоор авдаг. Харамсалтай нь хадаг овоо тахих хэрэгсэл болж, жилд 2 тэрбум төгрөгийг монголчууд салхинд хийсгэж, байгаль орчныг бохирдуулж байна. Тиймээс овоонд хадаг өргөхгүй байхыг уриалж байна" гэв.
Холбоотой мэдээ