top banner

Хоёр Солонгосын уран гулгагчид хамтдаа селфиджээ


2018-02-09 21:13:05
Зураг
 ПЁНЧАН. /Спутник/. Өмнөд Солонгосын уран гулгагч Алекс Кань Чан Кан Умард Солонгосын уран гулгагч Ким Ю Сиктэй бэлтгэлийн үеэр хамт авахуулсан селфи зургаа “Инстаграм” хуудастаа өчигдөр тавьжээ.
 
"Спутник" агентлагийн мэдээлснээр, Алекс Кань Чан Кан зургийнхаа дээр “Умардын ахын хамт” гэж бичсэн байжээ. Энэ зураг дээр олон зуун хүн “Like” дарж, хоёр тамирчинд амжилт хүссэн байна.
 
“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд нэг туг далбаан дор оролцож, мөсөн хоккейн хамтарсан бага гаргахаар хоёр Солонгос өнгөрсөн сард тохиролцсон билээ.
 
 
Г.Доржханд

 

Сурталчилгаа
Монгол брэнд