top banner

Умард Солонгосын дээд түвшний төлөөлөгчид нутаг буцжээ


2018-02-12 10:51:02
Зураг
СӨҮЛ. /Ёнхап/. “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд оролцохоор Өмнөд Солонгост ирсэн Умард Солонгосын өндөр дээд түвшний төлөөлөгчид өчигдөр орой нутаг буцсан тухай “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Умард Солонгосын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам болон тус улсын удирдагч Ким Жөн Уны эмэгтэй дүү Ким Ёо Жон тэргүүтэй дээд түвшний 22 төлөөлөгч Пёнчаны олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцож, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй Хөх ордонд уулзаж, түүнийг Пхеньянд айлчлахыг уриад нутаг буцсан байна. Тэд нутаг буцахынхаа өмнө Сөүл хотноо Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хамт Умард Солонгосын уран бүтээлчдийн урлагийн тоглолтыг үзэж сонирхжээ.

Хөх ордны мэдэгдсэнээр, энэ тоглолтын дараа Мүн Жэ Ин Умард Солонгосын төлөөлөгчдөд хэлэхдээ “Бид эвлэлдэн нэгдэж, өмнө байгаа саад бэрхшээлүүдийг даван туулах хэрэгтэй” гэсэн байна. Мөн Умард Солонгосын төлөөлөгчдийн ахлагч Ким Ён Нам Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөс Пхеньянд айлчлахыг дахин хүссэн гэнэ.

Ажиглагчдын хэлснээр, Мүн Жэ Ин Умард Солонгосын удирдагчтай хоёр талын дээд хэмжээний уулзалт хийх асуудлыг удахгүй авч хэлэлцэж магадгүй.
Г.Доржханд


Монгол брэнд