top banner

Баянхонгор сумын анхны "Улсын аварга малчин"-д шагналыг нь гардууллаа


2018-02-12 13:49:54
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Улсын аварга малчинаар Баянхонгор сумын Гэгээн шавь Зургадугаар багийн малчин Даржаагийн Батсүх тодорсон нь Баянхонгор сумаас тодорч буй анхны Улсын аварга малчин болж боллоо. Өнөө жил Баянхонгор аймгаас "Улсын аварга малчин"-аар 10 малчин шалгарсны нэг нь Д.Батсүх юм.
Аварга малчны үнэмлэх, тэмдэг, улаан халзтай гэрийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир өвөлжөөнд нь очиж, гардуулан өглөө.
Даржаагийн Батсүх нь сүүлийн 30 гаруй жил тасралтгүй мал маллаж байгаа бөгөөд одоо 1500 гаруй толгой малтай бөгөөд Өлзийт сумын Баруун зуух хэмээх газарт өвөлжиж байна. 
Сүүлийн жилүүдэд Өвөрхангай аймгийн газар нутагт отор бэлчээрээр малаа идээшлүүлж, тарга тэвээрэг сүргийн бүтэцдээ тодорхой анхаарч байгаа аж. Мөн тэрээр малаа чанаржуулах үүднээс эцэг мал дээр анхаарч, Залаажинстийн цагаан ухна тавьж малын таваарлаг чанарлаг байдлыг дээшлүүлж яваа шилдэг залуу тэргүүний малчин юм байна.
                                                                                                                                                   Б.Мөнхзул

Монгол брэнд