top banner

Австрали болон Перу улс чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар тохиролцжээ


2018-02-12 17:02:35
Зураг
КАНБЕРРА. /Синьхуа/. Австрали болон Перу улсын засгийн газарууд хоёр талын чөлөөт худалдааны гэрээнд  даваа гарагт гарын үсэг зурав гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв.

“Чөлөөт худалдааны энэхүү гэрээ нь Австралид шинэ ажлын байр бий болгох болон эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд тус дөхөм үзүүлнэ” гэж Австралийн худалдааны сайд Стевен Киобо дүгнэн хэлсэн байна.

Чөлөөт худалдааны гэрээг соёрхон баталсан нь 2017 оны тавдугаар сараас хийж эхэлсэн хоёр талын яриа хэлэлцээ болон олон сарын турш гүйцэтгэсэн нөр их ажлын үр дүн болж байгаа юм. Есөн сар ажиллаад уг гэрээг байгуулсан нь Австралийн хувьд хамгийн богино хугацаанд тохиролцоонд хүрсэн явдал болж байна.
 
Н.Мишээл

Монгол брэнд