top banner

Луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн


2018-02-13 09:07:10
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Аргын тооллын 2 сарын 13, Ангараг гараг. Билгийн тооллын 28, Элдэв тэнгэртэн одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 52 минутад мандан, 18 цаг 14 минутад жаргана.

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сурталчилгаа
Монгол брэнд