top banner

Олон улсын олимпийн хорооны тэргүүн БНАСАУ-д айлчилна


2018-02-13 10:36:53
Зураг
ПЁНЧАН. /Синьхуа/. “Пёнчан-2018” өвлийн олимп дууссаны дараа БНАСАУ-д айлчилна гэдгээ Олон улсын олимпийн хорооны /ОУОХ/ ерөнхийлөгч Томас Бах мэдэгдсэнийг “Синьхуа” агенгтлаг уламжлав.
 
ОУОХ, БНАСАУ болон БНСУ-ын хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Т.Бах энэ айлчлалыг хийх гэж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болсон Пёнчаны олимпийн нээлтийн ёслолд хоёр Солонгос нь Солонгосын хойгийн зураг бүхий туг далбаан дор хамтдаа алхсан билээ. Мөн хоёр Солонгосын эмэгтэйчүүдийн мөсөн хоккейн хамтарсан баг энэ олимпод оролцож байгаа юм.
 
Олимпийн нээлтийн ёслолын үеэр ноён Т.Бах үг хэлэхдээ “Пёнчаны олимп дэлхий дахинд энх тайвны нэгэн чухал мессэжийг илгээлээ. Бид нэгдэж чадвал юунаас ч илүү хүчирхэг байх болно” гэсэн юм.

Өмнөд Солонгосын Пёнчан хотноо болж буй өвлийн олимпийн XXIII наадамд дэлхийн 92 улс орны 2920 гаруй тамирчин 102 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Олимп энэ сарын 25-нд өндөрлөнө.
 
Г.Доржханд


Сурталчилгаа
Монгол брэнд