top banner

Цахим орчинд худалдан авалт хийх талаар сэрэмжлүүлэг гаргажээ


2018-02-13 11:25:09
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Цахим орчинд мөнгөө алдах, залилуулахаас сэрэмжлүүлж Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөмж гаргажээ.

Зөвлөмжид "Монгол иргэд, аж ахуй нэгж цахим орчноор дамжуулан гадаадын иргэд, аж ахуй нэгжтэй бүтээгдэхүүн худалдан авах гэрээ байгуулах, урьдчилгаа мөнгийг шилжүүлсэн боловч бүтээгдэхүүнээ авч чадахгүй байх эсвэл хүлээн авсан бүтээгдэхүүн нь гэрээнд заасан чанарын шаардлага хангахгүй байх тохиолдол хэд хэдэн удаа гараад байна. Тиймээс цахим орчинд худалдан авалт хийхдээ тухайн улсын хууль тогтоомжийг сайтар судалж, маргаан үүссэн тохиолдолд хэрхэн шийдвэрлүүлэх талаар худалдан авах гэрээндээ тодорхой тусгаж байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөж байна" гэжээ.
Н.Туяа

Монгол брэнд