top banner

Ким Жөн Ун Өмнөд Солонгост талархал илэрхийлэв


2018-02-13 11:39:35
Зураг
ПХЕНЬЯН. /СЦМТА/.  Өмнөд Солонгосын Пёнчан хотноо болж буй өвлийн олимпийн XXIII наадмын нээлтийн ёслолд оролцоод ирсэн төлөөлөгчдөө БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун даваа гарагт буюу өчигдөр хүлээн авч уулзаж, тэднийг Өмнөд Солонгосын тал халуун дотноор угтан авсанд ихэд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсэн тухай Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг /СЦМТА/ мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, БНАСАУ-ын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч, тэдэнд гол анхаарлаа хандуулж байсан Өмнөд Солонгосын талд Ким Жөн Ун талархал илэрхийлсэн байна.

БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, Ким Жөн Уны эмэгтэй дүү Ким Ёо Жо тэргүүтэй өндөр дээд түвшний 22 төлөөлөгч өнгөрсөн баасан гарагт болсон “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцож, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй Хөх ордонд уулзсаныхаа дараа буюу ням гарагийн орой нутаг буцсан билээ.

Ким Ён Нам болон Ким Ёо Жон нь 1950-аад оноос хойш Өмнөд Солонгост айлчилсан БНАСАУ-ын хамгийн өндөр дээд албан тушаалтнууд болсон юм.
Г.Доржханд


Сурталчилгаа
Монгол брэнд