top banner

Японы тамирчин "Пёнчан-2018"-ын сэргээшийн шинжилгээнд бүдрэв


2018-02-13 12:38:20
Зураг
ПЁНЧАН. /Би-Би-Си/. Японы шорт-трек буюу богино зайн тойргийн тэшүүрийн тамирчин Кэй Сайто “Пёнчан-2018” өвлийн олимпийн сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн анхны тамирчин болжээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр,  Спортын арбитрын шүүх /САШ/ өчигдөр орой мэдэгдэл хийхдээ “Кэй Сайтогоос авсан шинжилгээнээс сэргээшийн төрөлд багтах “ацеталозамид” хэмээх эмийн бодис илэрсэн" гэжээ. Өдгөө 21 настай тамирчин залуу өнөөдөр болох эрэгтэйчүүдийн 5000 метрийн буухиа уралдаанд орох байсан аж.

САШ-ийн мэдэгдсэнээр, Сайто олимпийн хотхоноос сайн дураараа явсан байна. Энэ хэргийг бүрэн мөрдөж шалгах дуусах хүртэл тэрбээр ямар ч тэмцээнд оролцож болохгүй.

Г.Доржханд


Сурталчилгаа
Монгол брэнд