top banner

Архангай аймгийн гал тахиа жилийн есөн алдартан тодорлоо


2018-02-13 12:49:53
Зураг
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн нийгэм улс төр мэдээллийн тогтмол хэвлэл “Архангайн амьдрал” сонин 10 дахь жилдээ аймгийн есөн алдартныг шалгарууллаа. Салбар салбараас оны алдартанд нэр дэвшүүлж, ажил мэргэжил, амжилт бүтээлээрээ тухайн жилдээ бусдыгаа манлайлсан шилдгүүдийг олны санал асуулгаар шалгаруулдаг. 2017 оны алдартанд 15 салбараас 24 хүн нэр дэвшин есөн алдартан шалгарсан байна.

17-р жарны гал тахиа жилийн аймгийн есөн алдартнаар:
-Барилга угсралтын “Гурвантамир” ХХК-ий захирал Жийлээгийн Нэргүй
-Аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагч Баттулгын Эрдэнэбилэг
-Өндөр-Улаан сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Самбуусүрэнгийн Түмэнжаргал
-Оёдолчин Самбуугийн Цэцэгмаа
-Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Шагдарсүрэнгийн Гомбодорж
-Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйлчлэгч Батбаатарын Тунгалагтамир
-Цахир сумын хэсгийн төлөөлөгч Уртнасангийн Баяртогтох
-Аймгийн Онцгой Байдлын газрын хүний нөөц, дотоод ажил бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Бадарчийн Мөнхжаргал
-“Архангайн бие даан амьдрах төв”-ийн тэргүүн, аймгийн Хөгжлийн Бэрхшээлтэй иргэдийн холбоодын тэргүүн Пүрэвсүрэнгийн Ганчимэг нар шалгарав.
“Архангайн амьдрал” сонины эрхлэгч О.Амарзаяа: “15 жилийн түүхтэй “Архангайн амьдрал” сониноор овоглосон олон арга хэмжээ Архангай аймгийн түүхэнд үлдэж, бас өрнөж, улмаар үргэлжилж байна. Тэдний нэг нь аймгийнхаа есөн алдартныг жил бүр тодруулдаг арга хэмжээ билээ. 9 алдартнууд маань нэмэгдсээр одоо 90 шахаад байна. Эд бол Архангайчууд бидний бахархалт хүмүүсийн нэгээхэн хэсэг нь юм. Алдар хүндийг олох амаргүй. Харин дааж явна гэдэг түүнээс амаргүй тул Алдартан нэрээ хүндэтгэн ямагт хичээнгүйлэн, аймгийнхаа хөгжилд үлгэр дуурайл үзүүлж дэмтэй явахыг хүсэн ерөөе” гэв.
Б.Гэрэлт-Од

Монгол брэнд