top banner

Ахмад хилчиддээ хүндэтгэл үзүүллээ


2018-02-13 15:57:22
Зураг
Увс /МОНЦАМЭ/. Хилийн цэргийн 0245-р ангийн хамт олон өчигдөр ахмад хилчдээ хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн байна. Энэ үеэр хил хамгаалах албанд 30 жил ажиллаад гавъяаныхаа амралтанд гарсан Бэлтгэл дэд хурандаа М.Очирын хөдөлмөрийн алдрыг мөн тэмдэглэжээ.
Хөдөлмөрийн алдраа тэмдэглүүлсэн М.Очир нь хил хамгаалах албанд 30 жил ажиллахдаа байлдагчаас аваад дэд хурандаа, отрядын дарга хүртэл дэвшин ажиллажээ. Тэгэхдээ гэр бүлээрээ 11 удаагийн “нүүдэл” хийсэн бөгөөд хамгийн сүүлд Тэс сумын Шар суурийн боомтод ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан байна.
Тус ангийн хамт олон гавъяаныхаа амралтанд гарсан ахмадуудаа жил бүрийн сар шинийн баярын өмнөхөн хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай аж. Энэ жилийн хүлээн авалтад 10 гаруй ахмад ажилтан хүрэлцэн ирсэн байна.
Б.Батхүү

Монгол брэнд