top banner

Улаанбаатарт 11-13 хэм хүйтэн


2018-02-14 09:25:37
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 градус хүйтэн, Алтай өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сурталчилгаа
Монгол брэнд