top banner

В.Зорькин Оросын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгчөөр дахин томилогдов


2018-02-14 10:35:07
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оросын Холбооны Улсын Холбооны Зөвлөл 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгчөөр 75 настай Валерий Зорькиныг зургаа дахь удаагаа томиллоо.

Түүнийг Үндсэн хуулийн эрх мэдлийн дээд байгууллагын тэргүүнээр  томилох  саналыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэвшүүлжээ. Валерий Зорькины нэрийг энэ албан тушаалд дэвшүүлэх саналыг өмнө нь Холбооны Зөвлөлийн Үндсэн хуулийн эрх зүйн болон Төрийн байгуулалтын Хороо тус тус дэмжсэн байна. “Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн шүүхийн тухай”  хуульд 2009 онд оруулсан өөрчлөлтийн  дагуу ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн  Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгожээ. 
Валерий Зорькин ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн тэргүүнээр таван удаа буюу 1991, 2003, 2006, 2009 ба 2012 онд тус тус томилогдож байсан байна.


Монгол брэнд