top banner

Гүйлтийн цанын богино зайн уралдаанд Шведийн тамирчин алтан медаль хүртжээ


2018-02-14 11:11:42
Зураг
ПЁНЧАН. /ТАСС/. “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын эмэгтэйчүүдийн спринт буюу гүйлтийн цанын богино зайн уралдаанд Шведийн тамирчин Стина Нильссон алтан медаль хүртжээ.
 
Энэ төрөлд Норвегийн тамирчин Майкен Фалла мөнгөн медаль хүртсэн бол Оросын тамирчин Юлия Белорукова хүрэл медалийн эзэн болсон байна.
 
Норвегийн тамирчин М.Фалла Сочи хотод болсон өвлийн олимпийн тоглолтын цанын богино зайн чөлөөт гүйлтийн төрөлд олимпийн аварга болж байсан бол Шведийн тамирчин тус тэмцээнд багийн уралдаанаас хүрэл медаль хүртэж байсан удаатай. 
 
Харин энэ төрөлд эрэгтэйчүүдийн шигшээд Норвегийн тамирчин 21 настай Йоханнес Клэбо алтан медаль хүртэж, Оросын тамирчин Александр Большунов Италийн тамирчин Федерико Пеллегринод хожигдсоноор хүрэл медалийн эзэн болсон байна. Энэ төрөлд мөнгөн медаль хүртсэн Италийн тамирчин Ф.Пеллегрино цанын богино зайн чөлөөт гүйлтийн төрөлд 2017 оны дэлхийн аварга болж байсан юм.
 
Пёнчаны өвлийн олимпийн наадамд одоогоор Норвегийн баг тамирчид хамгийн их буюу нийт 11 медалийн эзэн болоод байна. Харин Оросын баг тамирчид нийт 5 медалийг эх орондоо авчиржээ. 
Э.Аянзаяа

Монгол брэнд