top banner

Сар шинийн барилдаанд аймгийн харцага Ц.Батжаргал түрүүллээ


2018-02-14 11:50:35
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хаврын тэргүүн сарын Шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааныг аймгийн Биеийн тамир, спортын газраас 2-р сарын 13-ны өдөр Спортын ордонд зохион байгууллаа.
Барилдаанд 10 сумын 32 бөх уран мэхийг уралдуулан барилдаж, хурд хүчээ сорьсон юм. Барилдааны түрүү бөхөөр Гучин-Ус сумын харъяат, аймгийн харцага Ц.Батжаргал, үзүүр бөхөөр Өлзийт сумын харъяат, аймгийн начин С.Төмөрбаатар шалгарчээ. Харин шөвгийн дөрөвт Баянгол сумын харъяат, аймгийн начин Т.Пүрэвжаргал, Уянга сумын харъяат, аймгийн начин А.Батнасан нар үлдсэн бөгөөд шөвгийн дөрөвт үлдсэн бөхөд ивээн тэтгэгч “Дэлгэрэх” ХХК шагнал гардуулжээ.
Б.Батчимэг

Сурталчилгаа
Монгол брэнд