top banner

Хурдан морины уралдааныг гурван сарын хугацаагаар хориглолоо


2018-02-14 12:24:00
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Аймгийн Засаг даргын захирамжаар 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон байна.
Өвөл, хаврын улиралд дээрх тогтоосон хугацаанд хурдан морины аливаа уралдаан, сунгаа, үсэргээг зохион байгуулсан хувь хүн, хуулийн этгээдэд хуульд заасан хариуцлаг тооцож ажиллахыг аймгийн Цагдаагийн газарт даалгаад байгаа юм. Захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 16.4.1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16.4.1 заалтыг үндэслэсэн байна.
 Б.Батчимэг

Монгол брэнд