top banner

Өнгөрсөн онд германчууд электрон бараанд илүү их мөнгө зарцуулжээ


2018-02-14 13:15:44
Зураг
БЕРЛИН. /Синьхуа/. 2017 онд германчууд электрон бараанд илүү их мөнгө зарцуулсан бөгөөд өмнөх жилтэй харьцуулбал энэ үзүүлэлт 2 хувиар өссөн тухай мягмар гарагт Германы “БИТКОМ” мэдээллийн технологийн холбооноос мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.

2017 онд германчууд электрон бараанд дунджаар 1560 евро зарцуулсан ба үүнээс 855 еврог мэдээллийн технелогийн бараа худалдан авахад зарцуулж, 704 еврог харилцаа холбооны хэрэгслүүд авахад зориулсан байна гэж дээрх холбооны мэдээнд тэмдэглэжээ.

Герман улсын электрон бараа бүтээгдэхүүний хэрэглээ нь Европын Холбооны дундаж түвшнээс өндөр байгаа хэдий ч Швейцарь, Дани, Швед, Норвеги, Их Британи, Финланд болон Нидерланд зэрэг улсын түвшинд хүрээгүй хэвээр байгаа аж.

                
                      Н.Мишээл
 

Сурталчилгаа
Монгол брэнд