Төв, хөдөөгийн мөрдөн байцаагчид цахим хурал хийлээ

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2018-02-14 13:38:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Мөрдөн байцаах албанаас төв, нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн байгууллагын Мөрдөн байцаах нэгжүүдийн алба хаагчдыг хамруулсан цахим /видео/ хурлыг  зохион байгууллаа. Цахим хуралд Мөрдөн байцаах алба, Эрүүгийн Цагдаагийн алба, Замын Цагдаагийн албаны Мөрдөн шалгах газар, Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газар, төв, нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн байгууллагын Мөрдөн байцаах хэлтэс, тасаг, хэсгийн дарга, чиглэлийн ахлах мөрдөгч, ахлах мөрдөгч, мөрдөгчид нийт 300 гаруй алба хаагчид оролцсон байна. Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат багш нарын хамт хүрэлцэн ирж Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Хууль сахиулахын их сургуультай хамтран ажиллах талаарх мэдээллийг нийт алба хаагчдад танилцууллаа. Мөн цагдаагийн байгууллагаас 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг бүх нэгж, албадад хүргүүлснээ мэдэгдэж, тулгамдсан асуудлаар ийм цахим хурал хийж байх болно гэдгээ ЦЕГ-ын удирдлагаас мэдээлсэн байна.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ