top banner

ОБЕГ-ын дэргэд Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл байгуулав


2018-02-14 14:05:39
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/ “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл"-ийг  ОБЕГ-т байгуулсан байна. Гурван хүний бүрэлдэхүүнтэй тус зөвлөл хамтран ажиллах гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газарт өнөөдрөөсүйл ажлаа эхлүүлж байгаа юм. Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд иргэдийн хяналтыг бий болгох зорилгоор “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл” байгуулах тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд, Авлигатай тэмцэх газрын даргын 2017 оны А/53, А/44 дүгээр хамтарсан тушаал батлагдсан. Тус зөвлөл нь Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, төсөв санхүү болон захиргааны шийдвэрийн ил тод нээлттэй байдлыг хангах, хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэгт олон нийтийн хяналтыг тавьж ажиллана гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан


Сурталчилгаа
Монгол брэнд