top banner

Манай эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомын АШТ-д оролцоно


2018-02-14 14:07:27
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Японы Такасаки хотноо гуравдугаар сарын 17-18-нд болох Дэлхийн цомын тэмцээнд манай эмэгтэй бөхчүүд хүч үзнэ.

Энэ удаагийн 17 дахь тэмцээнд Монгол, Япон, АНУ, БНХАУ, Румын, Швед, Канад, Беларусь гэсэн найман улсын шигшээ баг өрсөлдөх юм. Дэлхийн цомын тэмцээний сугалаа болж, манай бүсгүйчүүд Дэлхийн цомын зургаан удаагийн түрүүтэй БНХАУ болон Румын, Беларусь улсын шигшээ багтай “В” хэсэгт багтжээ. Харин зохион байгуулагч орон Япон, АНУ, Швед, Канадын шигшээ баг “А” хэсэгт хуваарилагдсан байна.

Д.Өлзий

Монгол брэнд