Өвчнөөр хорогдсон малын тоо 3.9 мянгаар буурчээ

Монголын мэдээ | Нийгэм
ariunzaya@montsame.mn
2018-02-14 14:31:02
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Үндэсний Статистикийн Хорооноос  гаргасан мэдээллээр малын зүй бус хорогдол нэмэгджээ.

Тодруулбал  өнгөрсөн нэгдүгээр сард улсын хэмжээнд малын хорогдол 309 мянга болж, өмнөх оны мөн үеэс 244.5 мянгаар  өссөн байна.

Нийт хорогдсон малын 59.2 хувийг ямаа, 30.5 хувийг хонь эзэлж байгаа бол үхэр 19.8 мянга, адуу 11.7 мянга,
тэмээ 191 мянгаар хорогджээ. Харин улсын хэмжээнд өвчнөөр хорогдсон мал өмнөх оны мөн үеэс 3.9  мянга буюу 2.2 дахин буурчээ.
Б.Заяа
Холбоотой мэдээ