top banner

ХОМ-ийн бүртгэл улсын хэмжээнд 97,6 хувьтай байна


2018-02-14 15:31:20
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх хуулийн хугацаа маргааш дуусна. Өнөөдрийн байдлаар нийтийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн явц улсын хэмжээнд 97.6 хувьтай байна. Төрийн өндөр албан тушаалтнуудын 85 хувь нь бүртгүүлжээ.  УИХ-ын 76 гишүүнээс 61 нь  Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ өгөөд байна гэж АТГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан
 

Монгол брэнд