Шинийн 1-3 хүртэл дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2018-02-14 15:42:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн замын хөдөлгөөний зохицуулалтын талаар Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхгэрэл мэдээлж байна.

Шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 16-ны өдрөөс шинийн гуравны өдрийг  дуустал буюу 19-ны өдөр хүртэл  автомашины дугаарын хязгаарлалт хийхгүй. Мөн нийтийн тээврийн маршрутад ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна. Харин маргааш буюу битүүнд  пүрэв гариг тул 4, 9-өөр төгссөн автомашинтай жолооч нар тогтсон цагт хөдөлгөөнд оролцохгүй. Баярын өдрүүдэд замын хөдөлгөөн зохицуулах цагдаа нар хуваарийн дагуу ажиллана. Иргэн та бүхнийг баярын өдрүүдээр явган болон тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрсдийн болоод бусдын аюулгүй байдлыг хангаж, соёлтой оролцохыг Замын цагдаагийн албанаас уриалж байна гэлээ.
 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ