top banner

Улаанбаатарт "Эдийн засгийн чөлөөт бүс" байгуулах ажлын хэсгийг танилцуулгыг сонсов


2018-02-14 16:04:59
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатарт “Эдийн засгийн чөлөөт бүс” байгуулах боломжийг судалж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн  танилцуулгыг сонслоо.

Танилцуулгыг НИТХ-ын төлөөлөгч, ажлын хэсгийн дарга Р.Дагва хийсэн юм. Тэрбээр, “Хотын хөгжлийг шинэ шатанд гаргахын тулд томоохон стратеги боловсруулах шаардлагатай. Бидний санаачлага бол хил гаалийн тусгай статус бүхий чөлөөт бүс байгуулах юм. Ингэснээр эдийн засгийн өсөлтийг бий болгож, ажлын байрыг нэмэгдүүлж, гадаад дотоодын зочдыг татах болно. 2003 онд байгуулагдсан Солонгос улс Инчоны чөлөөт бүс эдүгээ хот болон хөгжсөн. Бид ч хөгжүүлж чадна" гэв.

Тэргүүлэгчид ажлын хэсгийн үйл ажиллагааг сайшааж, улс орны эдийн засаг, хөгжлийн бодлогод хувь нэмэр үзүүлэхүйц хэмжээний Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хөтөлбөрийг НИТХ-ын чуулганаар  оруулж хэлэлцүүлэхээр 100 хувь дэмжлээ.
Ч.Ариунболд

Монгол брэнд